Монгол банкнаас 2024 оны 02 сарын инфляцын задаргааг гаргажээ. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар хамгийн бага хувь буюу 7%-д хүрч Монгол банкны зорилтот түвшинд хадгалагдав. Энэ үзүүлэлт 2021 оны 08 сараас хойш гарсан хамгийн бага үзүүлэлт юм. Харин 2022 оны 06 сард инфляц хамгийн дээд хувьдаа буюу 16.9-д хүрснээс хойш тогтвортой буурснаар 7%-д хүрээд буй юм. Энэ үзүүлэлтийг дотоодын үнийн өсөлт, хүнс барааны үнийн өсөлт 68.2% буюу 4.78 нэгжийг бүрдүүлж байна.
Инфляцын 7%-ийг задалж үзвэл:
- Дотоодын бараа, үйлчилгээ-2.08 нэгж,
- Дотоодын хүнс-2.7 нэгж,
- Импортын бараа-2,05нэгж,
- Импортын хүнс – 0.17 нэгж байгаа юм.
Одоо энэ дүнгээ хадгалж чадвал бид инфляцыг бага ч атугай бууруулж, үнийн хөөргөдлийг барьж чадах мэт.