Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргилын нэг “Инээмтгий хүн” романыг “PRO” театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвиж байна. XVII-XVIII-р зууны Англид үйл явдал өрнөх бөгөөд азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлжээ. Хэдийгээр үйл явдал хэдэн зууны өмнө өрнөсөн ч өнөөдөр ч нийгэмд байсаар байгааг уран бүтээлчид хэлж байсан юм. Үйл явдал хэрхэн өрнөхийг, “Инээмтгий хүн” тайзнаа хэрхэн амилахыг “Pro” театрын уран бүтээлчдээс сонирхоорой.
Тоглолт энэ сарын 4-өөс эхэлж ирэх дөрөвдүгээр сарын 2-ыг хүртэл РЦНК-д тоглогдох юм байна.

