Монголбанкнаас цаг үеийн ээлжит асуудлаар мэдээлэл хийж 2020 оны арванхоёрдугаар сарын статисик мэдээллийг танилцууллаа.
Мөнгөний нийлүүлэлт
Mөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсөж 24.2 их наяд төгрөгт хүрлээ.
М2 мөнгөний жилийн өсөлтийг,
- 10.9 нэгж хувийг төгрөгийн хадгаламж
- 5.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж
- 0.7 нэгж хувийг төгрөгийн харилцах
- 0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө
- -1.6 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байгааг хэлэв.
Харин мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл,
- Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив (ДЦА)-ын дүн 18.7 их наяд төгрөг,
- гадаад цэвэр актив (ГЦА)-ын дүн 5.6 их наяд төгрөгтэй тус тус тэнцэж байна.
Зээл
- Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5.0%-иар буурч 17.0 их наяд төгрөгт, зээл
- Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 7.9%-иар буурч 8.5 их наяд,
- Хувийн байгууллагынх 6.6%-иар буурч 7.9 их наяд төгрөгт тус тус хүрчээ.
- Нийт зээлийн 9.3%-ийг, иргэдийн зээлийн 0.8%-ийг, хувийн байгууллагын зээлийн 18.2%-ийг гадаад валютын зээл бүрдүүлж байна.
Ипотекийн зээл
- Ипотекийн нийт зээлийн үлдэгдлийн 74 хувь нь хөтөлбөрийн зээл, 22.1 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 3.9 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна.
- Орон нутгийн ипотекийн зээлийн 75.4 хувь нь хөтөлбөрийн зээл, 22.3 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.3 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.
- Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 94.1 хувь нь хэвийн, 2.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 2.9 хувь нь чанаргүй зээл байна.
- Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 54 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 45.2 хувийг хөтөлбөрийн зээл, 0.8 хувийг бусад эх үүсвэрийн зээл тус тус эзэлж байна.
- Тайлант сард банкууд 1,210 зээлдэгчид 95.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 66.3 хувь нь хөтөлбөрийн, 33.7 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байв.
- Тухайн сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 2.3 нэгж хувиар, өмнөх сараас 0.5 нэгж хувиар тус тус буурч 8.1 хувьд хүрсэн байна.
Хүү
- 2020 оны 12 дүгээр сард нийт шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү (ЖДХ) 8.4 хувь, гадаад валютын хадгаламжийн ЖДХ 3.7 хувь байна. Төгрөгийн хадгаламжийн ЖДХ өмнөх оны мөн үеэс 2.2 нэгж хувиар буурчээ.
- Тайлант сард нийт шинээр олгосон төгрөгийн зээлийн ЖДХ 14.8 хувь, гадаад валютын зээлийн ЖДХ 9.8 хувь болж, шинээр олгосон төгрөгийн зээлийн ЖДХ өмнөх оны мөн үеэс 2.1 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна