Нүүр хуудасМэдээ“Ирвэс 4х4” сонирхогчдын олон төрөлт бартаат замын тэмцээн боллоо

“Ирвэс 4х4” сонирхогчдын олон төрөлт бартаат замын тэмцээн боллоо

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Авто спортын холбооноос “Ирвэс 4х4” сонирхогчдын олон төрөлт бартаат замын тэмцээнийг өнгөрөгч амралтын өдөр  анх удаа зохион байгууллаа.

Тэмцээнд есөн тамирчин төмөр хүлгээ бэлдэн оролцсоноос тэргүүн байрын Ж.Доржсүрэн, дэд байрыг н.Эрдэнэжаргал, гутгаар байрыг Т.Төмөр, тусгай байрыг Б.Гомбосүрэн нар эзлэв. Тус холбооны баг тамирчид өнгөрөгч 8 дугаар сард Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Зэрлэг 4х4” улсын уралдаанд тусгай байрыг эзлэсэн байна.

Цаашид аймагтаа улсын хэмжээний бартаат замын уралдаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг холбооны тэргүүн О.Азгараг хэллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН