Нүүр хуудасМэдээИргэдийн санал хүсэлтэд тулгуурласан томоохон тохижилтын ажилд нийслэлээс дэмжлэг үзүүлнэ

Иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан томоохон тохижилтын ажилд нийслэлээс дэмжлэг үзүүлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга М.Баяраа холбогдох албаныхан хамт Баянгол дүүрэгт ажиллаж, тохижилт ,бүтээн байгуулалтын ажил ,хог болоод гэрэлтүүлгийн нөхцөл байдлыг шалгасан юм. Тухайлбал тус дүүргийн 13 сургуулийн урд талын гарааш буулгасан талбайд тохижилт хийж эхэлжээ. Тохижилт хийхдээ иргэдийн харгалзан үзэж , ногоон байгууламж , тоглоомын талбай , авто зогсоол зэргийг байгуулж байгаа юм.Иргэд ч гарааш чөлөөлж ,байгаад сэтгэл хангалуун байгаа аж.

Орон сууцны дундах талбайд л гэхэд 2005 оноос хойш холбохдох албан тушаалтнууд 4-5 удаа үйлчилгээний барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосоныг одоогийн нийслэлийн удирдлагууд чөлөөлжээ .Өдгөө цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж,ногоон байгууламжаар хашлага хийх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байлаа .

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүрэгт 2022 онд 52 байршилд 1085 гарааш буулгасан. Үүнээс 16 байршилд тохижилтын ажил хийлээ. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 55 байршилд хүүхдийн тоглоомын талбай, иргэдэд зориулсан орчны тохижилт, авто зогсоол хийсэн. Энэ онд 32 байршилд 674 гарааш буулгахаар төлөвлөөд, ирэх долоо хоногоос ажил эхэлнэ. Үүнээс есөн байршилд нь тохижилт хийхээр төлөвлөсөн бөгөөд цаашид бүх байршилд иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тохижилт хийнэ. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 40 байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Мөн явган замын ажлыг иргэдийн хүсэлтэд тулгуурлан хийж гүйцэтгэж байна. Өнгөрсөн онд л гэхэд 38 байршилд 16,000 ам метр орчим явган замыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд 14,000 орчим ам метр явган замыг хийхээр төлөвлөсөн” хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Тохижуулах  байршлуудаа болон шаардлагатай хөрөнгийг тодорхой болгох шаардлагатай. Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан томоохон тохижилтын ажилд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Нийслэлийн Засаг даргын хувьд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн зам, орчны тохижилт, гарааш буулгалт хийсэн газруудын тохижилтод ихээхэн анхаарч байгаа. Дүүргийн хувьд ч тодорхой байршилд бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа хийх шаардлагатай” хэмээлээ. Түүнчлэн энэ үеэр нөөцийн махны борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч байгааг хэлж байлаа. Ерөнхий менежер холбогдох албаныхны хамт цаашид бусад дүүрэгт мөн ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН