Нүүр хуудасМэдээ"Иргэний орон зайг хамгаалах нь' иргэний нийгмийн хурал болно

“Иргэний орон зайг хамгаалах нь’ иргэний нийгмийн хурал болно

Ардчилсан тогтолцооны амин тулгуур болох иргэний нийгмийг хаах, хумих ардчиллын ухралт дэлхийн олон улс оронд үзэгдэж байна.

Монгол Улсад ч иргэний орон зайг хумих эрсдэл бүхий Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг батлах тухай ярьж байгаа тул Иргэний нийгмийн консорциумаас “Иргэний орон зайг хамгаалах нь” хагас өдрийн хурлыг өнөөдөр иргэний нийгмийн байгууллагуудын хамт зохион байгуулна.

Хурлын зорилго нь иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн төлөөллийн иргэний орон зайг хамгаалах талаарх олон ургальч дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэж, олон нийтийг мэдээлэлжүүлэх юм.

Монголд нээлттэй иргэний орон зай яагаад чухал болох, уг орон зайг хадгалахын учир шалтгаан, иргэний нийгмийн ардчилалд үзүүлдэг ач холбогдол, ФАТФ-ын зөвлөмжийн тухай буруу ойлголтыг хэрхэн залруулах, нээлттэй иргэний орон зайд хэвлэл мэдээлэл ямар үүрэгтэй болох, хэвлэлийн эрх чөлөө, судалгаанд суурилж салбарын төлөөллийг оролцуулсан хамтын бодлого боловсруулалт зэрэг асуудлыг хурлаар хөндөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН