ОХУ Монгол Улстай шууд нислэгээ ирэх сараас сэргээхээр болжээ. Нислэг ирэх 12 дугаар сарын нэгнээс эхлэх юм байна. Энэ тухай мэдээллийг ОХУ-ын коронавирусийн тархалттай тэмцэх шуурхай штабаас ирүүлжээ. Нээлттэй болсноор долоо хоногт гурван удаа Улаанбаатар-Москва, долоо хоногт нэг удаа Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар- Красноярск гэсэн чиглэлээр нислэг үйлдэх боломжтой болох юм.