Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -8…-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.