Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хятадын “Дипломат дуу хоолой” байгууллагатай хамтран “Ирээдүйн дипломатууд” арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээнд Хятадын муж, мужийн шилдэг 35 хүүхэд багш нарын хамт оролцсон бөгөөд энэ үеэр ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын тухай хятад хүүхдүүдэд товч танилцуулж, монголын үндэсний дуу, бүжгийг сонирхуулсан байна.
Мөн арга хэмжээнд оролцсон хятад хүүхдүүд хятадын үндэсний тулааны урлаг Ү-шү-гийн үзүүлбэр үзүүлж, ардын бүжиг бүжиглэн өөрсдийн авьяасаа сонирхуулснаас гадна монгол дуу дуулж үзүүлжээ.

