Нүүр хуудасМэдээИталийн шигшээ баг 24 жилийн дараа волейболын дэлхийн аварга боллоо

Италийн шигшээ баг 24 жилийн дараа волейболын дэлхийн аварга боллоо

Волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш – Словени улсуудад хагас сарын турш үргэлжилж өчигдөр дууслаа.

Тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө талбайн эзэн Польш – Италийн хооронд болоход 3-1 (22-25, 25-21, 25-18, 25-20) харьцаагаар Италичууд хожив.

Ийнхүү 24 жилийн турш хүлээсэн цомоо өргөж дөрөв дэх удаа дэлхийн аварга болсон тэд сүүлийн хоёр удаагийн дэлхийн аваргуудыг талбайд нь чимээгүй болголоо. Польшууд 2014, 2018 оны дэлхийн аварга бол Италичууд 1990, 1994, 1998 оны дэлхийн аварга билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН