Нийслэл Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-16 градус дулаан байна.
Тэрэлж Багануур орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-16 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.