Ойрын өдрүүдэд нийт нутгаар их төлөв цэлмэг, цаг агаар тогтуун байна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Есдүгээр сарын 7-ны 20:00 цаг хүртэл нийт нутгаар их төлөв цэлмэг, салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус байна