Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачилсан “Ухаалаг Засаг-2” төслийн хүрээнд 100 оюутан залуус, ахмадыг сургагч багшаар бэлтгэх “Digital nation ambassador (DNA) – Үндэсний цахим элч” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна.
Хөтөлбөрийн төгсгөл хүртэл тууштай оролцсон “Digital Nation Ambassador (DNA)-Үндэсний цахим элч” нарт сайн дурын ажилтны сертификат, шилдэг оролцогчдод Монголын сагсан бөмбөгийн үндэсний лигийн тоглолтын эрх, сургалт, дамжаанд хөнгөлөлттэй хамрагдах эрх, сайн дурын ажилтнаар амжилттай ажилласан тухай тодорхойлох захидлыг гардуулна.
Холбоос дээр дарж хөтөлбөрт бүртгүүлнэ үү. https://forms.gle/8ji1Q317UWVEoYDx5
Бүртгэлийн хугацаа: 2024 оны 08 сарын 25-ны 23:59 цагт дуусна.