Нүүр хуудасМэдээИ-Монголиа: Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia систем иргэдийн өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг...

И-Монголиа: Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia систем иргэдийн өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болжээ

Монгол улсын Засгийн газраас 2019 онд E-Mongolia төслийг санаачлан хэрэгжүүлж МУЗГ-ын 4 жилийн хугацаанд хийсэн онцлох 32 ажлын 8 дугаарт E-Mongolia системийг онцолжээ

Өдгөө 88 байгууллагын 1264 үйлчилгээг цахимаар авах боломжтой болж өргөжжээ. Тус системийн долоо хоногийн дундаж хандалт 293,749 хэрэглэгч 756,588 үйлчилгээг авч байна.

Одоогоос 2 жилийн өмнө бид төрийн үйлчилгээг авахын тулд тодорхой хэмжээний цаг завыг зарцуулдаг байсан бол одоо дэлхийн хаанаас ч хэзээд ч цахимаар авах боломж бүрдэж иргэд хэдийнээ E-Mongolia системийг хэрэглэж хэвшсэн байгаа нь доорх тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Тодруулбал:

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийг улсын хэмжээнд насанд хүрсэн иргэдийн 84% хувь нь хэрэглэж байгаагаас нийслэл хотын иргэдийн 89,2% нь бүртгэлтэй байна. Үүнээс:  

  • Хамгийн сайн Сонгинохайрхан дүүрэг 205,995 иргэн буюу 90%, Баянзүрх дүүрэг 237,825 иргэн буюу 81%
  • Хамгийн Чингэлтэй 98%, Сүхбаатар 96%, Баянгол 95%, Багануур 95%, Багахангай 90%, Хан-Уул 78% нь E-Mongolia системийг хэрэглэж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд хамгийн олон хэрэглэгч бүртгэлтэй топ 3 дүүрэг /насанд хүрсэн хүн амын тоонд хувьчилснаар/: 

  • Чингэлтэй дүүрэг
  • Сүхбаатар дүүрэг
  • Багануур дүүргүүд эзэлжээ.

Харин Баянзүрх дүүрэг системээс хамгийн олон буюу 9,690,727, Сонгинохайрхан дүүрэг 7,898,331 удаа төрийн үйлчилгээ авсан нь иргэдэд цахим үйлчилгээ өдөр тутамд ямар их хэрэгцээ шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Тэгвэл нийт E-Mongolia системд бүртгэлтэй иргэдийг дүүргээр нь эрэмбэлэвэл Хан-Уул дүүрэг 78% буюу хамгийн бага хувийг нь эзэлжээ.

Төрийн үйлчилгээг бид цахимаар бус одоог хүртэл уламжлалтаар авдаг байсан бол тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаанаас үүдэлтэй зардлууд гарсаар байх байсан нь маргаангүй.

Орон нутгийн хувьд 21 аймгийн нийт иргэдийн 70-95 хувь нь E-Mongolia системийг хэрэглэж хэвшсэн бөгөөд Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд хамгийн олон хэрэглэгч бүртгэлтэй топ 5 аймаг /Насанд хүрсэн хүн амын тоонд хувьчилснаар/: 

  • Орхон
  • Дархан-Уул
  • Сэлэнгэ                                                                                                               
  • Говьсүмбэр
  • Төв аймгууд эзэлж байгаа бол,

Орхон аймаг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс хамгийн олон буюу 2,565,950 удаа үйлчилгээ авсан байна.

Мөн E-Mongolia системийг хэрэглэж буй хүн бүхний хэрэглээний онцлогт зориулан олон улсын WCAG стандартыг бүрэн нэвтрүүлсэн эхний систем болж иргэн өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байгаа төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу өнгөний код, аудио хувилбартай болсон билээ. Мөн иргэдэд ашиглахад хялбар, зардалгүй болгох зорилгоор Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр дата үнэ төлбөргүй болсон нь илүү хүртээмжтэй ашиглах боломжийг бүрдүүлжээ.

Цаашид E-Mongolia системд иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан түлхүү хэрэглэгдэх, зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүдийг цаг алдалгүй нэвтрүүлэхээс гадна зорилтот бүлгийн хүмүүс, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ашиглуулж сургах, цахим ур чадвар олгох, E-Mongolia системийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллах юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН