Киргизстан улсад СOVID-19 вирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал тус улсын Эрүүл мэндийн сайд Космосбек Чолпонбаев хэлэхдээ: “Коронавирус нь гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө илэрсэн, гэхдээ вирус тээж ирсэн гурван иргэн нь гуравдугаар сарын 12-нд Саудын Арабаас эх орондоо ирсэн. Тэд ирмэгцээ эмчийн хяналт дор гэртээ тусгаарлагдсан байсан. Гуравдугаар сарын 16-нд тэдний нэг нь өндөр халуурч, эмнэлэгт хандсан. Ингээд гурван иргэнээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан” гэсэн мэдээлэл өгсөн байна.
Дээрх иргэд эмнэлэгт эмчийн хяналт, ажиглалтад байгаа ажээ.