Нүүр хуудасМэдээКовидын эсрэг вакцин гаж нөлөө үзүүлвэл нөхөн төлбөр олгоно

Ковидын эсрэг вакцин гаж нөлөө үзүүлвэл нөхөн төлбөр олгоно

Коронавирусийн эсрэг вакциныг хэрэглэсний дараа хүчтэй гаж нөлөө илэрсэн тохиолдолд нөхөн төлбөр олгох төлөвлөгөөг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулжээ.

Энэхүү төлөвлөгөө нь олон улсын Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авах бага болон дундаж орлоготой 92 улсад хамаатай юм. 

Энэ нь дэлхий нийтийг вакцинжуулах аяны  хүрээнд боловсруулсан анхны нөхөн төлбөрийн тогтолцоо болж байгаа аж. Ингэснээр вакцинаас үүдэж гаж нөлөө илэрсэн өвчтөний шүүхэд хандах урт хугацааны өндөр зардалтай үйл явцыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм байна.

Уг хөтөлбөр 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.

Эх сурвалж: Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН