Нүүр хуудасМэдээКОП17: НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингрид Андерсон Монголд айлчилна

КОП17: НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингрид Андерсон Монголд айлчилна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өчигдөр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал Ингрид Андерсонтой уулзаж, санал солилцжээ. Уулзалтын эхэнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Ингрид Андерсон Монгол Улсын төлөөлөгчдийг НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн 7 дугаар чуулганы яриа, хэлэлцээрүүдэд маш идэвхтэй оролцож, манлайлал үзүүлж байгаад талархал илэрхийлсэн байна.

Сайд Б.Батбаатар байгаль орчны салбарт эрчимжүүлж буй хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас “Бэлчээр”, “Ус ба газар”, “Байгальд суурилсан шийдэл” зэрэг санаачилж байгаагаа танилцуулжээ.

Сайдын зүгээс ирэх оны 8 дугаар сарын 17-28-нд болох Талуудын 17 дугаар бага хуралд хатагтай Ингрид Андерсоныг биечлэн оролцохыг албан ёсоор урив. Энэ үеэр Монгол Улс UNEP-тэй хамтран хэрэгжүүлсэн болон үргэлжилж буй ажил, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хамтдаа олон улсын түвшинд танилцуулах боломжтойг дурдав. Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт бэлтгэл ажлыг хангахад бүхий л дэмжлэгээр ханган ажиллахаа илэрхийлээд, өөрийн биеэр COP17-д оролцохоо мэдэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН