Нүүр хуудасМэдээКОП17: Ойн нүүдэл…

КОП17: Ойн нүүдэл…

Ой хөлгүй атлаа, мод үндсээрээ хөрсөнд бэхлэгдсэн мөртлөө хүн, амьтад шиг нүүдгийг мэдэх үү

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Европын эвэр мод, мөнх ногоон царс мод ургадаг ууланд өнгөрсөн хагас зуун жилд агаарын температур 1.5 градусаар дулаарч, их хэмжээний ууршилт явагджээ. Ингэснээр мөнх ногоон царс уулын энгэр доогуур хүрээгээ тэлж, эвэр мод өргөргөө даган өгсөж “дүрвэж” эхэлжээ

Зарим төрлийн мод хойд зүгийг чиглэн бүтэн зууны турш 100 км нүүдэллэж байна гэх тооцоо ч бий. Дэлхийн дулааралтай холбоотойгоор нүүдлийн хурд улам эрчимжиж байна гэх хандлага судлаачдын сонирхлыг татах болов. Угтаа нүүдлийг хөтлөгч хүч нь үр буюу залуу модод юм. Хамгийн сүүлд Испанийн Каталоны ойг бүрдүүлэгч хоёр зүйлийн мод уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нүүж эхэлснийг тогтоосон байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН