Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 209 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 947,231 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын
- 135 нь Улаанбаатар хотод,
- 74 нь орон нутагт буюу дөрвөн аймагт тус тус бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Дорноговьд хоёр, Дорнодод нэг, Өвөрхангайд найм, Өмнөговьд 63 тохиолдол илэрчээ.