Нүүр хуудасМэдээЛабораторид 336 жимс хүнсний ногооны дээжийг шинжлүүлжээ

Лабораторид 336 жимс хүнсний ногооны дээжийг шинжлүүлжээ

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-ын даргын “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар, аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлд улсын 30 байцаагч ажиллаж, лабораторийн шинжилгээ хийжээ.

Улсын байцаагчид нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дөрвөн аж ахуйн нэгж, 49 иргэний нийт 44 нэрийн 366 төмс, хүнсний ногооноос дээж авч, ургамлын өвчин, хортон, хог ургамал, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлуулахаар итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна.Шинжилгээнд хамруулсан 44 нэрийн 366 дээжийн 36.3 хувь нь буюу 16 нэрийн 32 дээж импортлогдсон, 63.7 хувь буюу 28 нэрийн 334 дээж эх орны хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байна. Эдгээрээс стандартын шаардлага хангаагүй дээж илрээгүй аж.

Энэ жил 19.9 мянган га талбайд төмс, 11.1 мянган га талбайд хүнсний ногоо, 4.6 мянган га талбайд жимсний тариалалт хийжээ. Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар аюулгүй байдлыг тодорхойлох хяналт, шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН