Нүүр хуудасМэдээЛ.Оюун-Эрдэнэ: Асуудлуудыг шийдэхийн төлөө эцсээ хүртэл явна

Л.Оюун-Эрдэнэ: Асуудлуудыг шийдэхийн төлөө эцсээ хүртэл явна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр тайван жагсаал хийж буй залуусын төлөөлөлтэй уулзаж, өчигдөр тавьсан шаардлагынх нь хариуг өглөө.

Тэрээр “Өнөөдөр Монгол төдийгүй дэлхийд үнийн өсөлт явагдаж байгаа нь үнэн. УИХ-д хууль оруулчихаад байгаа. Батлагдана гэдэгт итгэлтэй байна. Хуулиар шатахууны үнийг 1000 төгрөгөөр нэмэгдэхээс сэргийлэх боломжийг олно гэж найдаж байгаа. Бид өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэггүй учир тийм амар биш.

Авлигад идэгдсэн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх асуудлыг боловсруулаад ирэх долоо хоногийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанд оруулъя.

УИХ-ын гишүүд давуу байдал эдэлдэг асуудлын эсрэг би зогссоор ирсэн. Прокуророос шуурхай ажиллах шаардлагатай. Улсын ерөнхий прокуророос хуулийн хүрээнд шалгаж, тогтоож өгөөч ээ гэж шаардъя. Энэ асуудалд та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлая.

Ерөнхий сайдын хувьд би та бүхнийг ойлгож байна. Гэхдээ бид энэ асуудлыг нэг өдрийн дотор шийдэх боломжгүй. Гэхдээ энэ асуудлуудыг шийдэхийн төлөө эцсээ хүртэл явна гэдгээ амалж чадна. Хамт байж, асуудлуудаа шийдэхийн төлөө хичээе” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН