Нүүр хуудасМэдээЛ.Оюун-Эрдэнэ: Үндэсний хиймэл дагуулын төслийн талаар ҮАБЗ-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн...

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний хиймэл дагуулын төслийн талаар ҮАБЗ-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо

Засгийн газрын 35 дахь хуралдаан боллоо.

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслөөс хамгийн эхэнд Үндэсний хиймэл дагуулын төслийн талаар ҮАБЗ-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо.

Монгол улс Үндэсний хиймэл дагуултай болсноор

  • Харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадна
  • Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ
  • 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно
  • ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлж, бизнес үйл ажиллагааг дэмжинэ
  • Шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөг хэмнэнэ
  • 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ.

Иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН