Нүүр хуудасМэдээЛ.Оюун-Эрдэнэ: 2023 оны төсвийг батлахдаа халамжаа багасгаж, орлого дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмнэ

Л.Оюун-Эрдэнэ: 2023 оны төсвийг батлахдаа халамжаа багасгаж, орлого дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2020-2030 он хүртэл хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилго нь эдийн засгаа богино хугацаанд сэргээх зорилготой бөгөөд өнгөрсөн 30 жилд манай улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг арилгахад чиглүүлж уг бодлогыг боловсруулсан. Засгийн газраас 2023 оны улсын төсвийг боловсруулахдаа ч шинэ жишгийг бий болгож, зарлага тал буюу халамжаа багасгаж, орлогоо дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмэхээр төлөвлөж байна. Манай улсын экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг. Эрчим хүчний салбарын ачаалал 118 хувь болж, жил бүр 140 тэрбум төгрөгөөр хэрэглээнийхээ 20 хувийн эрчим хүчийг импортолдог. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг ч газар нутгийнхаа ердөө 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг учир замын түгжрэл, утаа, тоосжилт зэрэг өнөөдрийн хүндрэлтэй асуудлууд ужгирсан.

Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг засахын тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнд тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудын үр дүнд 2030 он гэхэд ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 мянга гаруй ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

2021 онд 43 их наяд байсан ДНБ гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4599 ам.доллар байсан бол 12.054 ам.долларт хүргэхээр зорьж байна.

Шинэ сэргэлтийн бодлого бол зөвхөн Засгийн газрын ажил биш. Нийслэл, дүүрэг, орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар энэхүү цогц бодлогыг хэрэгжүүлж чадна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН