Нүүр хуудасМэдээЛ.Халтар: Баруунхараагийн төвөөр дайрсан авто замыг энэ долоо хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж...

Л.Халтар: Баруунхараагийн төвөөр дайрсан авто замыг энэ долоо хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өчигдөр цахим хуудсаараа мэдээлжээ. 

Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байна. Цайдамын хөндий талаасаа эхний 9 км замын хучилтыг хийсэн. Энэ ажил үргэлжилж байна.

Яг одоо Баруунхараагийн хойд талын сэтэрхий хөтлийг уруудаад суурь асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байна.

Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн авто замыг энэ 7 хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна.

Мөн багц-2 буюу “Арж капитал” ХХК-ийн гүйцэтгэж буй хэсэгт одоогийн байдлаар 24.7 км авто замд хучилт хийж, 22.5 км хүртэл шинэ замаараа хөдөлгөөнөө нээлээ” гэсэн байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН