БШУЯ-наас дээд боловсролын 21 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр МУИС-ийн нэрийг давхаруулан авсан МҮИС-ийн сургалтын чанар болон нэрний маргаантай холбоотой асуудлыг сэтгүүлч тодрууллаа.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, МҮИС гэж АИХ-ын тогтоолоор өгсөн нэрийг давхардуулан ашиглаж байгаа асуудлаар би шүүхэд гомдол гаргасан. Энэ бол цэвэр оюуны хулгай. Шүүхээс “эвлэрье“ гэсэн санал ирсэн. Би эвлэрэхгүй. Шүүх хурал олон удаа хойшлогдож байгаа.
Есдүгээр сарын 15-наас өмнө шүүх хурлыг явуулахгүй бол би тухайн шүүгч болон маргаантай холбоотой баримтуудыг дэлгэх болно.
БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Тамир, Монголын үндэсний их сургууль БШУЯ-наас 100-гаад хөтөлбөрийн зөвшөөрөл авсан ч 200 хөтөлбөрөөр элсэлт авч, сургалт явуулж байсан. Үүнээс 40 гаруй хөтөлбөрийг хаасан.
Тус сургуулийн Нисэхийн үйлчилгээний ажилтан стюардес, нисэхийн техник, технологийн механик гэсэн хоёр мэргэжлээр сургалт явуулах орчин, хөтөлбөр хангалтгүй гэж үзсэн учир эрхийг хаасан гэлээ.