Ахуй үйлчилгээний уулзвараас “Макс молл” их дэлгүүрийн баруун талын уулзвар хүртэлх хойноос урагш чиглэсэн урсгалын авто замыг хучиж, хэвтээ тэмдэглэл хийж дуусжээ.
Харин урдаас хойш чиглэсэн урсгалыг ирэх амралтын өдрүүдээр хийж дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Мөн холбогдох газраас уг засварын ажлын хүрээнд явган хүний замын эвдэрч муудсан хэсгийг засварлана гэж мэдээллээ.
