Нүүр хуудасМэдээМалчид ард иргэдийн анхааралд : Замд гарахгүй байхыг анхааруулж байна

Малчид ард иргэдийн анхааралд : Замд гарахгүй байхыг анхааруулж байна

Хэрлэн сумын Шуурхай штабд цаг агаар муудсанаас хойш 16 цагийн байдлаар нийт 18 дуудлага ирсэнээс одоогийн байдлаар хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учирсан зүйлгүй байна.

Нийт ирсэн дуудлага 18 : Үүнээс

Харъяаллын дагуу шилжүүлсэн дуудлага 2

-Шийдвэрлэсэн буюу олдсон дуудлага 2

-Шуурхай штабын аврах бүлгийн баг ажиллаж байгаа дуудлага 3

-Хотын ойролцоо үзэгдэх орчинд хязгаарлагдаж автомашинтайгаа зогссон дуудлага 11 байна.

Тодруулбал, малчид бага насны хүүхдээ гэртээ үлдээн малдаа яваад төөрөх, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед суурьшлын бүсээс тээврийн хэрэгсэлтэйгээ гарч зүг чигээ алдан зогсох тохиолдлууд ихээр гарч байна.

Иймд малчид, иргэд Та бүхнийг сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, замд явахгүй байх, ноцтой эрсдэлд ороогүй /дугуй хагарсан, сум, хотын төвийн захад зогссон зэрэг/ бол дуудлага өгөхгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

Хэрлэн сумын Шуурхай штабын утас 70563788

Эх сурвалж: Хэрлэн сумын Онцгой комисс, Шуурхай штаб

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН