Төвийн бүсийн ихэнх нутгаар 12 цагаас дээш бороо үргэлжлэн орж ноосолсон хонь осгох нөхцөл бүрдээд байна. Цаашид төвийн болон зүүн аймгуудын нутгаар ноосолсон хонь осгох нөхцөл бүрдэхээр байгааг анхааруулж байна.
Мөн сүүлийн хоногт ахиу хэмжээний тунадас орсон тариалангийн бүс нутгаар өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэл явагдаж болзошгүй нөхцөл бүрдээд байгаа нь үр тарианы ургамалд таагүй нөлөөлөхөөр байна.