Нүүр хуудасМэдээМалчин залуу түүхийн үнэт олдвор олж музейд хүлээлгэн өгчээ

Малчин залуу түүхийн үнэт олдвор олж музейд хүлээлгэн өгчээ

Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Ц.Энхмандал малаа хариулж яваад 3-р багийн нутаг Билгэх баян бүрд гэдэг газраас түүхийн олдвор, АСАР ҮНЭТ эд өлгийн зүйлс олжээ.
Найзууд нь түүнд зарж, баян болъё гэж санал тавьсан ч тэрээр зөвшөөрөлгүй аймгийнхаа Угсаатны зүйн музейд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгчээ.

Ц.Энхмандал шашин, соёлын 34 ширхэг олдвор олжээ. 

Ийнхүү иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүнд “Соёлын өвийн тухай” хууль болоод холбогдох журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал буюу 4.800.00 төгрөгийг аймгийн удирдлагууд гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр “Монголын ихэнхи ховор түүхэн дурсгал Хятадуудын гарт орсон гэсэн. Хэрвээ эдгээрийг зарвал, МОНГОЛЫН ХҮНИЙ ОЮУНЫ БҮТЭЭЛ бас нэг Хятадын гарт орж таарна. Энийг урласан уран дархан Монголын үрс, хойч ирээдүйдээ зориулж урласан болохоос, өнгө мөнгө болгох гэж урлаагүй байх. Бид мөнгө болголооч, амар олдсон мөнгө юм болохгүй, шоудаад, баас, шээс болоод л дуусна. Нэг өдрийн зугаа цэнгэл биш НЭГ ҮЕИЙН БАХАРХАЛ-ыг бүтээе.
Тэрний оронд Улсдаа ХЭДЭН ЗУУН ЖИЛЭЭР ХАДГАЛАГДАЖ, ирээдүйн дүү нар минь үзэж, Монгол хүн ингэж урлаж, бүтээж чаддагыг харах БАХАРХАЛ болог*  хэмээсэн байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН