Нүүр хуудасМэдээМалчин өрхөд хүрэх тусламжийн цуваа хөдөллөө

Малчин өрхөд хүрэх тусламжийн цуваа хөдөллөө

Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд туслах тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.

Энэхүү тусламжийн цуваа “Цагаан зуд”-тай байгаа Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумын 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багцыг хүргэх аж.

Харин Архангай, Төв, Увс аймгийн 15 сумын 1500 өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн тусламж үзүүлжээ.

Энэхүү тусламж долоон аймгийн

  • 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх
  • 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх
  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх
  • 16 хүртэлх насны таваас дээш хүүхэдтэй малчин өрхүүдэд олгогдох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН