Дорнод аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд 3,3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 1,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Энхбаяр У. Отгонбаяр М. Бадамсүрэн, Л.Соронзонболд нар тус аймгийн хүүхэд хамгааллын багийн ажилтай танилцав.

Дорнод аймгийн хүүхэд хамгааллын 25 хамтарсан баг 216 удаагийн хурал зохион байгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 арга хэмжээ зохион байгуулж, 19706 насанд хүрэгч, 34960 хүүхэд, 1109 өрхийн 3114 эцэг, эх, асран хамгаалагч хамрагдсан байна. Мөн Хүүхэд хамгааллын зөвлөл, хамтарсан багийн ажлын хэсэг 14 сумын хамтарсан багийн гишүүд, ерөнхий боловсролын 27 сургууль, 37 цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийг чадавхжуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.






