Нүүр хуудасМэдээМАН бүлэг: Иргэн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлнэ

МАН бүлэг: Иргэн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлнэ

Засгийн газраас 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан УИХ-ын даргын 526 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2026.02.10/ хуралдлаа. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаар ахлуулсан тус ажлын хэсэг эрүүл мэндийн салбарын бодлого, санхүүжилт, эрх зүйн орчны уялдааг цогцоор нь шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт хүний эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 230 гаруй эрх зүйн акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс 13 нь шууд хамаарах хууль, бусад нь нийтлэг үйлчлэх хууль, захиргааны хэм хэмжээний актууд юм. Тоо олон ч бодлогын уялдаа, хэрэгжилтийн үр нөлөө хангалтгүй байна.

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл зэрэг суурь эрх зүйн шинэчлэлийг хийхээр ажлын хэсэг ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН