Нүүр хуудасМэдээМАН бүлэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт нь “Чөлөөлье” санаачилгатай...

МАН бүлэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт нь “Чөлөөлье” санаачилгатай уялдаж байгаа гэв

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн санаачилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2026.03.12/ Төрийн ордонд боллоо.

УИХ-ын хаврын чуулганд өргөн барих дээрх хуулийн төсөл нь УИХ-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачилгатай уялдаж байгааг онцоллоо. Хуулийн төслийн гол зорилт нь хуулийн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаанд харгалзах нөхцөл, үндэслэл тодорхой бус, хугацааны хувьд тодорхой зохицуулаагүй байдлыг зохицуулах нь шударга шүүхээр шүүлгэх эрх, пропорциональ зарчмыг хангах суурь болно гэж үзэж байна.

Түүнчлэн эдийн засгийн гол хөшүүрэг болсон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад хууль зүйн орчны тодорхойгүй байдлыг бууруулж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН