Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргаашнаас буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Нийслэлийн хүн амын махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах, 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2020 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулна.
“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж. Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулах юм байна.
Өргөтгөсөн худалдаагаар борлуулах нөөцийн махны үнийн хувьд:
- Хонины ястай мах-6500 төг
- Ямааны ястай мах-6000 төгрөгөөр тус тус худалдаална.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршил, хяналт тавих хуваарь:
№ | Аж ахуйн нэгж, зах, худалдааны төвийн нэр, | Хаяг, байршил | Бэлтгэн нийлүүлэгч, нийлүүлэх махны хэмжээ тн | Хяналт тавихалбан тушаалтан |
Нэг. Баянгол дүүрэг /4/ | ||||
1 | БГД 2-р хороо КFC-ийн баруун талд | Монгол тогоруу трейд ХХК | БГД-ийн ХХҮХ-ийн дарга Э.СансарДүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс БГДЦХ-1,2 | |
“Хархорин хүрээ” ХХК, Хар хорин худалдааны төв | БГД 20-р хороо Хархорин зах | Цэц манхан ХХК | ||
“Баян тахилгат” худалдааны төв | БГД 12-р хороо 6-р бичил хороолол, “Баян тахилгат төвийн урд талбайд | Өлзийт тал ХХК | ||
БГД 4-р хороо Арктай шар байшингийн хажуу талбайд | Цэц манхан ХХК | |||
Хоёр. Баянзүрх дүүрэг /5/ | ||||
2 | “Тэнгэр” ХХК, Тэнгэр плаза худалдааны төв | БЗД 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд | Баатаруудтэнгэр ХХКДархан меат фүүдс ХХК | БЗД-ийн ХХҮХ-ийн дарга Ю.Ариунхишиг Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс БЗДЦХ-1,2,3 |
“Скай хайпермаркет” ХХК | БЗД 1-р хороо Скай их дэлгүүрийн гадна талбай | Цамхаг констракшн ХХКЦалуут импекс ХХКНүүдэлчин мах маркет ХХК | ||
“Экомогул” ХХК | БЗД-н 10-р хороо, Амгалан захын гадна талбайд | Цалуут импекс ХХКНүүдэлчин мах маркет ХХК | ||
“Нарантуул трейд” ХХК | БЗД-ийн 14-р хороо Нарантуул зах “Баялаг ундраа төв”-ийн гадна талбайд | Цалуут импекс ХХКНүүдэлчин мах маркет ХХК | ||
БЗД 4-р хороо Жуковын талбайд | Баатаруудтэнгэр ХХКДархан меат фүүдс ХХК | |||
Гурав. Чингэлтэй дүүрэг /5/ | ||||
3 | “Алтжин санаа” ХХК | ЧД 2-р хороо, их тойруу-27, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна тадбайд | Эй Эн Ди Эм ХХК | ЧД-ийн ХХҮХ-ийн дарга Д.Булган Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс ЧДЦХ-1,2 |
Ванхүү ХХК | ЧД 14-р хороо, Хайлааст 1-1, Далайхүү худалдааны төвийн гадна талбайд | ХКҮ ХХК | ||
“Амин хүнс” ХХК | ЧД 12-р хороо Хүчит шонхор захын баруун талд | Эй Эн Ди Эм ХХК | ||
ЧД 16-р хорооо Хайлаастын хуучин эцсийн буудалд | Мах импекс ХХК | |||
“Синго” ХХК | ЧД 8-р хорооо, хөтөлийн тойрог дээр | ХКҮ ХХК | ||
Дөрөв. Сүхбаатар дүүрэг /3/ | ||||
4 | “Говь түшээ” ХХК | СБД 12-р хороо, Бүрд худалдааны төвийн гадна талбайд | Мах импекс ХХКХКҮ ХХК | СБД-ийн ХХҮХ-ийн дарга О.АмгаланДүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэсСБДЦХ-1,2 |
СБД 11-р хороо, Хангай хотхоны гадна талбайд | Мах импекс ХХКХКҮ ХХК | |||
“ШАБ” ХХК | СБД 16-р хороо, Бэлхийн 52-251 тоот, Бэлх худалдааны төвийн гадна талбайд | Монгол эко мах ХХК | ||
Тав. Сонгинохайрхан дүүрэг /4/ | ||||
5 | СХД 37-р хороо Содон хорооллын дунд талбайд | Эрүүл монгол мах эко ХХК | СХД-ийн ХХҮХ-ийн дарга Л.Тулгабаатар Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс СХДЦХ-1,2 | |
СХД 14-р хороо, 1-р хороолол Цамбын урд талбайд | Эрүүл монгол мах эко ХХК | |||
“Ингэнэ хөөвөр” ХХК, Орбит худалдааны төв | СХД 22-р хороолол, Хилчний 45-21 тоот, Орбит худалдааны төвд | Соотон ХХК | ||
“Ариунгүнгэрваа” ХХК | СХД 1-р хороо Толгойт Гүнгэрваа төв | Баатаруудтэнгэр ХХКДархан меат фүүдс ХХК | ||
Зургаа. Хан-Уул дүүрэг /3/ | ||||
6 | “Комит сервис” ХХК | Лавай худалдааны төвийн гадна талбайд | Комит сервис ХХК | ХУД-ийн ХХҮХ-ийн дарга Ц.Одонтунгалаг Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс ХУДЦХ-1,2 |
“Алтан жолоо” ХХК | ХУД 4-р хороо, Сансар худалдааны төвийн гадна талбайд | Баатаруудтэнгэр ХХКДархан меат фүүдс ХХК | ||
ХУД 21-р хороо, Буянт-Ухаа-2 хороололд | Монгол Тогоруу Трейд ХХК | |||
Нийт-24 байршилд |
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс