Нүүр хуудасМэдээМаргааш 50 саяын азтан тодорно

Маргааш 50 саяын азтан тодорно

Энэ сарын НӨАТ-ын урамшууллын тохирол маргааш буюу 21-ний орой явагдана. Тохирлын нэвтрүүлгийг “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулах юм. Тиймээс иргэд энэ оны 5 дугаар сарын 1-31-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 6 дугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна. НӨАТ-ын 2019 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй иргэд мөн 6 дугаар сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулж, баталгаажуулахыг албаныхан сануулж байна. Заасан хугацаанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулаагүй бол дахин олгохгүй гэдгийг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН