Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн газрын ЗОХИЦУУЛАГЧ Б.ЭРХЭМБАЯР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙХ ҮЕДЭЭ ХҮНИЙ АМЬ НАС АВАРЧЭЭ
Хэрэг явдал өчигдөр 11:00 цагийн орчимд гарчээ. Замын хажуу талын хашлага мөргөж зогссон тээврийн хэрэгсэл дотор жолооч таталт өгсөн байдалтай, өөрийн эмчтэйгээ утсаар ярьж байсан байна. Ингээд эмч яаралтай эмнэлэгт хүргэхийг зөвлөжээ. Тиймээс цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр өөрөө автомашиныг барьж эмнэлэгт хүргэсэн байна. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэнд тухайн жолоочийн гэр бүлийнхэн талархжээ.