Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлж, Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар шууд нислэгтэй болжээ.
Мөн дөрөвдүгээр сарын 6-наас Турк Улсын эдийн засаг, соел, түүхт үйл явдлын төв хот болох Истанбул хот руу шууд нислэг үйлдэхээр болсон байна.
Тодруулбал, Долоо хоног бүрийн Лхагва гараг бүрд Боинг 767-300ER агаарын хөлгөөр аялалдаа гарна.
Улаанбаатараас ес орчим цаг нисээд Истанбул хотод хүрэх аж.
