Нүүр хуудасМэдээ*Мисс Монголиа 2022* тэмцээний шилдэгүүд тодорлоо

*Мисс Монголиа 2022* тэмцээний шилдэгүүд тодорлоо

“Мисс Монголиа 2022” тэмцээний финалын шалгаруулалт, титэм гардуулах ёслол энэ сарын 4-нд болж өнгөрсөн. Сарын турш зургаан шалгаруулалтаар өрсөлдөж 30 гаруй шүүгчдийн шүүлтээр шилдгүүд тодорсон юм. Энэ удаагийн тэмцээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Эрдэнэт, Булган, Улаанбаатар хот зэрэг Монгол орны өнцөг булан бүрээс шилдэг 15 бүсгүй оролцсон юм.

Үндэсний ялагч, тэргүүн миссээр Б. Номин-Эрдэнэ шалгарч Япон улсын Токио хотноо болох 62 жилийн түүхтэй “Miss International 2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. 

1 хүн, сууж байгаа ба зогсож байгаа нарын зураг байж магад

Дэд мисс буюу нэгдүгээр байрын өргөмжлөлийн эзнээр Б.Хүслэн тодорч Сингапур улсад болох “Miss Heritage International 2022” тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон юм. 

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

2-р байрт мисс Б. Сувданзаяа нь “World Miss Unversity 2022″ тэмцээнд тус тус оролцох эрхийн эзэн боллоо.

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

3-р байрт мисс Б. Бямбалхагва,

Тусгай байрт мисс Б. Буянжаргал нар тодорч “Мисс Монголиа 2022” тэмцээний топ 5 оролцогч боллоо.

Зургаан номинацийн ялагчаар:

1. Мисс модель: Б.Бямбалхагва ( Эрдэнэт хот)

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2. Мисс бикини: Б.Сувданзаяа (Өмнөговь)

6 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

3. Мисс фото: Б.Буянжаргал ( УБ хот)

1 хүн, зогсож байгаа ба "M C" гэсэн бичвэр нарын зураг байж магад

4. Мисс авьяас: М.Номин-Эрдэнэ ( Дархан хот)

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

5. Мисс спорт: Г. Анужин (УБ хот)

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

6. Мисс оюунлаг: Б. Номин-Эрдэнэ (УБ хот) нар тус тус өргөмжлөгдлөө.

“Мисс Монголиа 2022” тэмцээнийг МҮОНТ-ээр зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 9-ний хооронд үзэгчдэд хүргэх юм.

Эх сурвалж: Miss Mongolia/ Монголын гоо бүсгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН