Мобиком Корпораци ХХК нь СХД-ийн ЗДТГ-ын хүсэлтээр шинэ дугаарaa тус дүүргийн ЕБС-ийн сурагчдад хүлээлгэн өгсөн байна.
Алслагдмал дүүрэгт амьдардаг хүүхдүүд маань хорио цээрийн өдрүүдэд “Теле хичээл”-ээ хүлээн авах, ЭЕШ-д бэлтгэх “Багшийн туслах” апликейшныг ашиглахад интернэт холболт ихээхэн хэрэг болдог учир ийнхүү сар бүр 9GB дататай шинэ дугаараа бэлэглэсэн байна.
Түүнчлэн дэлхийн улс орнуудаас Монгол Улсад ирэн, тусгаарлалтад орсон хүмүүсийг харилцаа холбооны үйлчилгээгээр хангах зорилгоор ЭМЯ-аар дамжуулан 500 орчим шинэ дугаарыг өгсөн бөгөөд бүртгэл мэдээллийг тус яамтай хамтран ажиллаж, цахимаар хийсэн байна.