Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) Улаанбаатарын оршин суугч, хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангадаг. Мөн бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлдэг.
Тус газар Түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулан ажилладаг байна.
ОСНААУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэртэй ярилцлаа. Тэрээр ус, дулааны төлбөрийг олон жил нэмээгүй тул ОСНААУГ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй болсныг онцло





