Нүүр хуудасМэдээМонголын Триатлоны холбооны 2025 оны улсын аваргууд тодорлоо

Монголын Триатлоны холбооны 2025 оны улсын аваргууд тодорлоо

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн хүрээнд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуурт зохион байгуулагдлаа. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэрэмжит болсон энэ жилийн тэмцээнд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 100 гаруй тамирчид оролцож, тэсвэр тэвчээр, ур чадвараа сорилоо.

Тэмцээний элит ангилалд 37 настай С.Бат-Отгон түрүүлж, улсын аварга болж, олон улсын тэмцээнд оролцох эрхийг авчээ. Тэрээр сүүлийн 10 жил сонирхогчийн ангилалд өрсөлдөж, 2014 онд элит ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил аваргын алтан медалийг авлаа. Мөн элит эмэгтэйчүүдийн ангилалд С.Содончимэг Монгол Улсын аварга болсон байна. 20 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг байгалийн усанд зохион байгуулснаараа онцлог болсон ба тамирчид усанд 500 метр сэлж, дугуйгаар 15 км замыг туулж, 5 км-т гүйж шилдгүүдээ тодрууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН