Нүүр хуудасМэдээМонголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд нэрт зураач Цэрэндоржийн Жамсрангийн мэндэлсний...

Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд нэрт зураач Цэрэндоржийн Жамсрангийн мэндэлсний 100 жилийн ойн “АТГАХАН ЧУЛУУНЫ ҮНЭ ЦЭН” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 4000 орчим уран бүтээл хадгалагдаж байдаг ба алтан үеийн ахмад уран бүтээлчдийн бүтээл нь хүндтэй байр суурийг эзэлдэг билээ. Нэрт зураач Ц.Жамсрангийн бүтээлүүд ихэвчлэн Монгол орны бүтээн байгуулалтын өнгө жавхаа, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх хувьсал, аж байдлын сэдэвтэй байдаг. Мөн Монгол зураг, ардын билэг зүй, уран элэглэлийн хэллэгийг бүтээл, туурвилдаа урнаар ашигладаг бөгөөд энэ бүхэн нь ялангуяа түүний зурагт хуудсанд илүү тодоор дүрслэгдсэн байдаг.

Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, улсын сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдийн дахин давтагдашгүй сор бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор МУЭ-ийн шагналт зураач, нэрт зураач Ц.Жамсрангийн мэндэлсний 100 насны ойн “Атгахан чулууны үнэ цэн” уран бүтээлийн үзэсгэлэнг 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал зохион байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН