Нүүр хуудасМэдээМонголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хэрэгжүүлж буй “Ирээдүйн инженер–2030” хөтөлбөрийн Амбассадороор УИХ-ын...

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хэрэгжүүлж буй “Ирээдүйн инженер–2030” хөтөлбөрийн Амбассадороор УИХ-ын гишүүн, геологийн инженер Б.Уянга болжээ

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хэрэгжүүлж буй “Ирээдүйн инженер–2030” хөтөлбөрийн Амбассадороор УИХ-ын гишүүн, геологийн инженер Б.Уянга болжээ

Тэрээр геологи, шинжлэх ухаан, бодлого боловсруулалтын чиглэлээр олон улсын түвшний мэдлэг, бодит туршлага хуримтлуулсан бөгөөд Япон Улсын Токиогийн их сургуулийн шинжлэх ухаан, одон орны судлалын тэнхимд судлаач, ШУТИС-ийн Судалгаа, инновацийн тэнхимд лектороор ажиллан, мэдлэг туршлагаа оюутан залууст түгээн дэлгэрүүлж, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх үйлсэд бодитоор хувь нэмрээ оруулж ирсэн туршлагатай.

“Ирээдүйн инженер–2030” хөтөлбөрийн амбассадор, УИХ-ын гишүүн Б.Уянгын оролцоо нь хөтөлбөрийн үйл ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц болж, цаашид инженер мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд таниулах, залуу үеийг шинжлэх ухаан, технологи, инновацад татан оролцуулахын зэрэгцээ салбарын ирээдүйн хүний нөөцийг бодлогын түвшинд дэмжихэд чухал гүүр болно гэж үзжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН