Мах боловсруулах үйлдвэрүүд, малын гаралтай түүхий эд боловруулах үйлдвэрүүд, оёдолын цех, хими цэвэрлэгээний газруудын ажлын байр, бүтээн байгуулалт, бизнесийн орчин нөхцөл зэрэг асуудлаар санал солилцож, МҮХАҮТ-аас жижиг дунд үйлдвэр эрхлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжин хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг танилцуулж мэдээлэл солилцов.
Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагтаа Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Аялал жуулчлал, Цахилгаан эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ боловсруулж, тус төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт татах ажилд анхааран ажиллаж буй юм