Нүүр хуудасМэдээМонгол банкны мэдээллийн санд байсан 50 мянган иргэн, 500 аж ахуй эрхлэгчийн...

Монгол банкны мэдээллийн санд байсан 50 мянган иргэн, 500 аж ахуй эрхлэгчийн зээлийн муу түүх ариллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгогдсон чиг үүрэг болон хэрэглэгч, аж ахуй эрхлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлыг хөндөж ШӨХТГ-т гомдол ирүүлсний дагуу Монголбанкинд хандсан.

Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулга хийгдсэн ба эдгээр хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээ авах бололцоог бүрдүүллээ.

Мөн уг хар жагсаалтад үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээ авч байгаа талаар Монголбанкны зүгээс мэдээлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН