Нүүр хуудасМэдээМонгол, Оросын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцжээ

Монгол, Оросын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашкотой энэ сарын 6-нд уулзжээ. Уулзалтын үеэр Монгол, Оросын эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашко Монгол Улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, монголчуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл Монгол Улсад нийлүүлэх, эрүүл мэндийн системийг цахимжуулах, телемедицин нэвтрүүлэх туршлага солилцох зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтойг дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН