Нүүр хуудасМэдээМонгол охин Солонгосын волейболын лигийн драфтын нэгдүгээрт сонгогдлоо

Монгол охин Солонгосын волейболын лигийн драфтын нэгдүгээрт сонгогдлоо

Өмнөд Солонгосын волейболын эмэгтэйчүүдийн лигийн 2022-2023 оны шинэ тамирчдыг сонгон шалгаруулах драфтын ажиллагаа Сөүл хотод боллоо.

49 залуу тамирчин оролцсон драфтын эхний сонголтоор “Pepper Savings Bank” компанийн эзэмшдэг “Ai peppers” баг 18 настай Монгол охин н.Орхоныг сонгосон байна.

Түүний нэрийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд Er-Hung гэж бичиж байгаа ба Солонгосын иргэншил авахаар хүлээгдэж байгаа аж.

2004 онд Улаанбаатар хотод төрсөн тэрээр 2019 онд Зүүн Азийн оронд очсон ба 2021 онд Солонгос гэр бүлд өргүүлсэн байна. Өргөж авсан эцэг нь “KGC Ginseng” корпорацад ажилладаг 31 настай Hyeseon Yeom гэгч болохыг Korea Posts мэдээллээ.

194.5 см өндөртэй Er-Hung хэрэв Солонгосын иргэншил авбал Солонгосын волейболын эмэгтэй шигшээ багт тоглох боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН