Нүүр хуудасМэдээАгаарын цэрэг: Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан...

Агаарын цэрэг: Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан агаарын цэргийн зоригт шонхруудын нэг ахлах дэслэгч Батсайханы Хэрлэнг онцолж байна

Сөнөөгч онгоцны нисгэгч тэрээр орос, англи хэлтэй. Нисэх тэр дундаа сөнөөгч онгоцны чиглэлээр ОХУ, БНХАУ-д боловсрол эзэмшсэн дөрвөн төрлийн байлдааны онгоц жолооддогоороо тэр Монгол Улсдаа анхдагч. Учир нь сөнөөгч онгоцны нисгэгч нар эртдээ ч, одоо цагт ч голчлон гурван төрлийн байлдааны онгоц жолоодох эрхтэй байдаг байна.

Ахлах дэслэгч Б.Хэрлэн ОХУ-д 2014-2020 онд сөнөөгч онгоцны нисгэгч, 2022 онд Миг-29 сөнөөгч онгоцны нисгэгч, БНХАУ-д 2023-2024 онд Агаарын цэргийн академид сөнөөгч онгоцны нисгэгч-багш мэргэжлээр тус тус дүүргэсэн залуу. 2014-2020 онд суралцахад нь 10 гаруй орны 50 гаруй сонсогчоос ердөө 4-хөн нь төгсөж чадсан бөгөөд нэг нь мэдээж нийтлэлийн баатар Б.Хэрлэн.

2022 оны 07 дугаар сард байлдааны “МиГ-29УБ” онгоц Монголын хөх тэнгэрт хөөрсөн дөө. Тэгэхэд ахлах дэслэгч Б.Хэрлэн нарын агаарын цэргийн зоригт шонхрууд байлдааны сөнөөгч онгоцоор бие даасан анхны шалгах нислэгийг амжилттай гүйцэтгэж байв. 1993 оноос хойш Монголын хөх тэнгэрт сөнөөгч онгоцны дуу цуурайтаагүй учир ард иргэд ч тун сайхан хүлээж авсан сан.

2024 онд “Хэрлэн нисгэгч Хэрлэн голын дээгүүр нисэж байна” гэдэг бичлэг цацагдаж байсан нь бас л түүний тухай байлаа. “Сэлэнгэ-2024” хамтарсан хээрийн сургуульд агаарын цэргийн зоригт шонхрууд “МиГ-29УБ” байлдааны онгоцтойгоо оролцож, сонирхолтой үзүүлбэр, парадыг толилуулж байсан нь “Дуулга” студийн зураглаач нарын дуранд буусан нь тэр ээ. Зэвсэгт хүчний эгнээнд ахлах дэслэгч Б.Хэрлэн шиг бүрэн бэлтгэгдсэн, ийм л чадварлаг залуус олон гэж бодохоор Зэвсэгт хүчний ирээдүй өнөөдрөөс ч илүү гэрэлтэй харагдаж байна. Энэ л хамгийн сайхан …

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН