Нүүр хуудасБусадМонгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын...

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр товлолоо

Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 123, 124 дүгээр зүйл, 120 дугаар зүйлийн 120.2, 167 дугаар зүйлийн 167.5, 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтын зарим хэсгийг тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Иргэний хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  36.13 дугаар зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 4, 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлах тухай  “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх юм.

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгох шүүхүүдийн санал, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмын төслийг тус тус хэлэлцэнэ.   

Монголын либерал нам /МЛН/-ын дарга Э.Оргилоос ирүүлсэн намын оноосон нэрээ “Ардчилсан монгол ялна нам” болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 6.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН