Нүүр хуудасМэдээМонгол Улсын Ерөнхий сайд нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчмын...

Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж байна. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг. Анх 28 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн ч өнөөдрийн байдлаар энэ бүсэд зөвхөн Сүхбаатар дүүргийн дээрх дөрвөн хорооны 5099 өрхийн 20 орчим мянган хүн ам оршин сууж байна. Төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд суралцдаг. Дамбадаржаа бол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүс юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэл танилцуулах үеэрээ “Дүүрэг, хороодын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчдынхаа үгийг сонсъё. 2023 онд 21 аймгаа тойрч, иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон. Нэг аймагт иргэдийн уулзалт 10 орчим цаг үргэлжилж байсан. Ирэх 30 жилийг Засгийн газар, нийслэлтэй хамт төлөвлөх ёстой. Дүүрэг, хороод төлөвлөгөө гаргадаг биш хамтдаа төлөвлөж, хөгжих нь чухал байна. Засгийн газар, нийслэл ч тэр асуудлыг дээрээс хардаг хандлагаа өөрчлөх цаг болжээ. Анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтайгаа уулзаж, санал хүсэлтийг нь сонсох чухал байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны Засаг дарга Ц.Цогт-Од:

Бүсчилсэн хөгжлийн талаар ярьж байгаа нь маш зөв. Нэг хорооны хүн ам 10 мянгад хүрээд байна. Дөрвөн сумын хүн амтай тэнцэх хэр нь өөрсдийн гэсэн төсөв байдаггүй. Гамшиг, осол боллоо гэхэд нэг экскаваторт шатахуун хийх эрх мэдэлгүй. Хороо төсөв захиран зарцуулах эрхтэй болох хэрэгтэй.

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн:

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна. Манай дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 100 гаруй сургууль, цэцэрлэгт 48 мянган хүүхэд суралцаж байна. Дөрвөн бүсэд хуваавал ачаалал буурна. Боловсролыг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд бүсчилсэн хөгжил чухал.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН